Ankhtuya AB blog

2014-04-18 - Эрүүл мэндэд тустай жимс жимсгэнэ

Хооллосныхоо дараа болон хоол хооронд жижиг зууш, жигнэмэг гэх зэрэг калори ихтэ, жин нэмэгдүүлэх төрлийн бүтээгдэхүүнээс татгалзаж, витаминлаг, эрүүл мэндэд тустай жимс жимсгэнийг таньд зөвлөж байна.

1. Алим: дунд зэргийн хэмжэээтэй алим – 80 ккал, өөх тосны хольцгүй. 3 гр уян ширхэг агуулна. Зүрхний эмгэгийн өвчлөлийн эрсдэлийг бууруулна.

2. Чангаанз: 3 чангаанз – 51ккал, тослоггүй. Хүний биед ороод А витаминд хувирдаг бета-каротин ихээр агуулдаг.

3. Гадил: дунд зэргийн хэмжээтэй гадил – 105 ккал, тослоггүй, 2гр уян ширхэгтэй. Кали их хэмжээгээр агуулдаг. Кали нь зүрх, булчингийн үйл ажиллагаанд оролцдог.

4. Үхрийн нүд: нэг аяга – 75 ккал, тослоггүй. Нэг аяганд 10 гр уян ширхэг.

5. Интоор: нэг аяга – 84 ккал, 1гр тослог, Зүрхний үйл ажиллагааг дэмждэг антоцианин агуулна.

6. Аварга жүрж (GrapeFruits): ½ аварга жүрж – 39 ккал, тослоггүй. Витамин С агуулна.

7. Киви: дунд зэргийн киви – 46 ккал, тосгоггүй, 74 мг витамин С, 2,8 гр уян ширхэг

8. Манго: нэг манго – 135 ккал, 1 гр тослог, А витамины урьдал бодис бета-каротин их хэмжээгээр, 57 мг витамин С агуулдаг.

9. Жүрж: нэг жүрж-61 ккал, тослоггүй, 50-70 мг витамин С, 40 мгр фолийн хүчил, 52 мг кальци

10. Усан үзэм: 113 ккал, 0,9 тослог, флавонойд, антоцианин агуулдаг. (ногоог усан үзмийн агууламж харьцангуй бага)

11. Чавга: 1/3 аяга чавга – 87 ккал, тослоггүй. 5г уян ширхэг

12. Бөөрөлзгөнө: нэг аяга – 60 ккал, тослоггүй, 8 гр уян ширхэг, их хэмжээний витамин С

13. Гүзээлзгэнэ: нэг аяга – 50 ккал, тослоггүй. 95 мг витамин С, 3,8 гр уян ширхэг.

Сэтгэгдэл бичих



Сэтгэгдлүүд





:-)
 
xaax